СУРГАЛТ
Энэрэл МСҮТ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтыг мэргэжлийн 4 чиглэлээр 1 жилийн хугацаанд явуулж ажлын байранд бэлтгэн гаргаж байна. Нийт төгсөгчидийн 60-аас дээш хувь нь ажлын байранд амжилттай зуучлагдан ажиллаж байна. Сургууль, ажил олгогч, төгсөгчид 3 жилийн хугацаатай гурвалсан гэрээ байгуулан ажлын байранд ажиллаж байгаа талаарх мөшгих судалгаа хийж хамтран ажиллаж байна. Мөн суралцагчид сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэгт хамрагдаж байна.
|
№ |
Мэргэжил |
Хугацаа |
|
1 |
Модон эдлэлийн мужаан |
1 жил |
|
2 |
Бэлэг дурсгалын зүйл урлаач |
1 жил |
|
3 |
Тогооч |
1 жил |
|
4 |
Оёмол бүтээгдэхүүний оёдолчин |
1 жил |