Үндсэн үйл ажиллагаа:
“ЭНЭРЭЛ” МСҮТ нь 2016 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн 4 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.Нэг ангид 15 оюутан суралцаж нийт 60 суралцагчидтай сургалт явуулж байна. Сургалтын чиглэлүүд
1. Модон эдлэлийн мужаан
2. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
3. Бэлэг дурсгалын зүйл урлаач
4.Тогооч зэрэг 4 үндсэн мэргэжлийн чиглэлээр 1 жилийн сургалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Алсын хараа:
Сургуулийн хөгжлийн алсын хараа нь Олон улсын жишигт нийцсэн материаллаг баазтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн ур чадвар бие даасан байдлыг олгох институт болоход чиглэгдэнэ
Үнэт зүйлс:
Эрхэм зорилго:
Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэнг сургаж бэлтгэх, орон даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх, судалгаа явуулдаг тэргүүлэх газар байхад оршино.
Зорилт:
Боловсон хүчин:
Нийт 9 багш ажилтантайгаас профессор багш 1, зөвлөх багш 1, тэргүүлэх багш 1, заах аргач 4, магистар 2 боловсон хүчинтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна.